Тендерийн урилга

Огноо:                                    2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр:    Loans 3787/3788-МON: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл

Гэрээний дугаар ба нэр:    W1: Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа ба жуулчны мэдээллийн төвийн барилга угсралт

Тендер хүлээн авах

эцсийн хугацаа:                   2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 15.00 цаг /Улаанбаатарын цагаар/

1.         Монгол Улс нь Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санхүүжилтийг хүлээн авсан бөгөөд уг хөрөнгөөр дээр дурдсан гэрээний төлбөрийг санхүүжүүлэх зорилготой болно. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.

2.         Байгаль орчин, аялал жуулчлалын яам (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчийг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа ба жуулчны мэдээллийн төвийн (“Ажил гэх”) ажлын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, дуусгах тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

Гэрээт ажлын багцГэрээний нэрТодорхойлолтГэрээт ажлын хугацаа
W1Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа ба жуулчны мэдээллийн төвийн барилга угсралтБарилгын ажил·         Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд ХУТХГ-ын Хамгаалалтын захиргаа, жуулчны мэдээллийн төвийн барилга угсралт·         Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд авто замын төлбөр авах цэгийн барилга угсралт·         Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд Ариун цэврийн байгууламжийн барилга угсралт /Ардаг-А3/·         Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд Ариун цэврийн байгууламжийн барилга угсралт /Чөчү/·         Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд Ариун цэврийн байгууламжийн барилга угсралт /Жанхайн даваа-А1/·         Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Ариун цэврийн байгууламжийн барилга угсралт·         Хэнтий аймгийн Дадал суманд Ариун цэврийн байгууламж /2/-ийн барилга угсралт, 2 байршилд: Наадмын талбай, Соёлын төв 24 сар –Барилгын ажил

3.         Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт (дотоодод зарлан мэдээлэх)-ыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.

4.         Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:

Шалгуур үзүүлэлт Шаардлага
Шүүхийн зарга болон арбитрын маргаанТендерт оролцогчийн оролцсон бүх зарга, арбитрын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байх бөгөөд нийт дүн нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байна. Цэвэр хөрөнгийг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно.
Барилгын ажлын жилийн дундаж борлуулалт. Cүүлийн буюу дараах 3 жилээс (2020, 2021, 2022 онуудад)Сүүлийн 3 (гурав) жилд (2020, 2021, 2022) хэрэгжиж байгаа эсхүл хэрэгжиж дууссан гэрээт ажлын хүрээнд хийгдсэн нийт баталгаат төлбөрийн дүнгээр тооцож гаргасан барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ ₮3,100,000,000 /гурван тэрбум нэг зуун сая/
Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлагаСАН-3 маягтад заасан санхүүгийн нөөц хөрөнгө нь САН-4 маягтад дурдсан, одоо хэрэгжиж буй гэрээний үүргийн дүнг оруулаагүй хэмжээгээр  ₮520,000,000 /таван зуун хорин сая/ бүхий энэхүү гэрээний нийт шаардлагыг хангах эсхүл давуулан хангах боломжтой эсэхийг тендерт оролцогч нотлон харуулах ёстой
Төрөл ба хэмжээгээр ижил төстэй ажлын туршлагаСүүлийн 5 (2018-2022) жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь ₮5,000,000,000 /таван тэрбум/ төгрөгөөс доошгүй байх
Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагаАялал жуулчлалын эсхүл нийтийн үйлчилгээний зориулалттай барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх

Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай:

·         БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

·         БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

·         БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

·         БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

·         БA-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

·         БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Эрчим хүчний яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай:

·         ТЗ-2.2 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ

Зам тээврийн хөгжлийн яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай:

·         2.8.2.6 Авто машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх, засварлах

Тусгай зөвшөөрөл нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Тухайн хугацаанд  тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар бол холбогдох байгууллагаас сунгах шийдвэрийг Тендерт оролцогч авч Захиалагчид хүргүүлнэ. Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно. Дээр заасан тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тохиолдолд Захиалагчаас тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн татгалзах үндэслэл болно.

5.         Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:

Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 4/4 Макс Товер 6-р давхар 600 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс

Утас:  976-77771501

Цагийн хуваарь: 9.00-17.00 (ажлын өдрүүдэд)

6.         Монгол хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дор дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 300,000 төгрөгийн төлбөрийг[1] хийнэ. Төлбөрийн нөхцөл нь дараах дансаар хүлээж авна.

·         Тендерийн баримт бичгийг авах хүсэлтийг дээр дурдсан хаягт ирүүлэх

·         Үл буцаан олгох нөхцөлөөр  300,000 төгрөгийг тушаасан баримт (Гурван зуун мянга)          

                        Банк: Төрийн сан 

                        Дансны нэр: Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл 

                                    Дансны дугаар: 100900011860

7.         Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 21-ний 15.00 цагаас өмнө Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж 4/4 Макс Товер 6-р давхар 600 тоот-д тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц тендерийг нэн даруй нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.

8. Захиалагч нь тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.