Огноо: 2023/05/22
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн
Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл,
тогтворжилтыг хангах нь ”төслөөс “Монгол орны төвийн бүсийн харь зүйл амьтан
ургамлын судалгаа хийх зөвлөх үйлчилгээ” №:МУБХТХМОН/19/301/202303021
гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй
этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол орны төвийн бүсэд тархсан харь зүйл амьтан,
ургамлын жагсаалтыг шинэчлэн боловсруулж, тархцын талаар мэдээллийн сан үүсгэх,
харь зүйл ургамал ашиглах журмын төсөл боловсруулан батлуулж, холбогдох талуудад
зөвлөмж хүргүүлэхэд чиглэгдэнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох
мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагын
танилцуулга, ажил гүйцэтгэх багийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол,
мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт,
холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м;

Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, гэрээний
хуулбарын хамт;

Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна.
/Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал
үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон
14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт,
хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч
банкны тодорхойлолт, сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн хамт./
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс өмнө
10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны
цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2023 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 10 цаг
30 минутаас өмнө ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,

Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот

Утас: 976-98281144

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.