НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)-ын дэргэдэх Уулын бүсийн Түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөртөй хамтран хөдөө аж ахуйн болон нэхмэл бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээн дэх шинэлэг бизнес эрхлэлтийг дэмжих замаар уулархаг нутгийн иргэдийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн техникийн туслалцаа, чадавхийг хөгжүүлэх жижиг тэтгэлгийн хөтөлбөр зарлаж байна.

Тэтгэлэгийн хэмжээ нэг төсөлд 15 000-гаас 50 000 хүртэл америк доллар оролцогч улс бүрт нийт 150 000 америк долларын төсөв олгох бөгөөд төслийн саналууд нь доорхи шалгууруудыг хангасан байна. Үүнд:

• Төсөл хариуцан хэрэгжүүлэх байгууллага нь нэгээс доошгүй жилийн түүхтэй төрийн бус байгууллага эсвэл дор хаяж нэг жилийн түүхтэй, таваас доошгүй гишүүнтэй Үйлдвэрлэгч байгууллага (хоршоо, хөдөөгийн иргэдийн нөхөрлөл, холбоо) байх;

• Төсөл хариуцан хэрэгжүүлэх байгууллага нь тухайн төсөл хэрэгжиж буй улсад албан ёсны бүртгэлтэй уулархаг бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг байх;

• Нэг байгууллага зөвхөн нэг төслийн санал ирүүлнэ;
• Төсөл хариуцан хэрэгжүүлэх байгууллага нь дээрх шалгуурыг хангаж байгааг нотлох шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлсэн байх;

• Төсөл хариуцан хэрэгжүүлэх байгууллага нь өргөн барьсан төслийнхөө санхүүжилтийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн болон материаллаг хандивыг оруулах тухай төсөлдөө тусгасан байх. Өөрөөр хэлбэл төслийн нийт зардлыг 1:1 гэсэн харьцаагаар санхүүжүүлнэ;

• Төсөл хариуцан хэрэгжүүлэх байгууллага нь төсөл оруулах хувь хандивуудаа (хөдөө аж ахуйн газар, барилга, машин механизм, ажиллах хүч, ур чадвар гэх мэт) баримтжуулан баталгаажуулсан байх;

• Төсөл хариуцан хэрэгжүүлэх байгууллага нь Уулын бүсийн Түншлэл байгууллагын гишүүн байна. Хэрэв гишүүн бус бол буцалтгүй тусламжийн гэрээ байгуулахаас Уулын бүсийн Түншлэл байгууллагын гишүүн болсон байх;

• Санал болгож буй төсөл нь дараах ажлын чиглэлүүдийн аль нэгийг хамарсан байна:

o Биологийн олон янз байдал;

o Ойн тогтвортой менежмент;

o Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэд нөхөрлөлд түшиглэн дасан зохицох;

o Байгалийн нөөцийн менежмент;

o Орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх.

Нарийвчилсан мэдээлэлүүдийг BIA Portal,  English and Spanish,  MP-BIA@fao.org,  Learn more and apply here by 31 May 2023 зэрэг холбоосуудаар орж авах бөгөөд төслөө Англи хэл дээр бэлтгэж 2023 оны 5 сарын 31-нээс өмнө The Mountain Partnership Secretariat (MPS) (Уулархаг Бүсийн Түншлэл) байгууллагад  apply here by 31 May 2023 холбоосоор ирүүлнэ үү.

Хүндэтгэсэн,

Уулын бүсийн Түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.