2023 онд Байгаль орчин, уур амьсгалын сангийн зардлаар хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний урилга:

Зорилго: Байгалийн нөөц баялгийг ашиглах, уул уурхай болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад байгаль орчин, байгалийн нөөцөд учирсан хохирол, өөрчлөлтийн бодит хэмжээг тодорхойлох, эдийн засгийн үнэлгээг өгөх, түүнийг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд өнөөгийн эдийн засгийн өсөлт, хэрэгцээ шаардлагыг хангах, байгаль орчинд учирсан хохирлыг бодитой үнэлэхэд зорилго оршино.

Гүйцэтгэх ажил, үйлчилгээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлыг гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2023 оны 12 дугаар сарын 11 өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.

Хаяг: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар, 2 давхар, өрөөний дугаар 206 тоот,  утас:51-266426

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.