НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ХААГДСАН УУРХАЙН 10 ГА ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦОЛБОР БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

Налайх дүүрэг дэх төсөл хэрэгжүүлэх 10 га газар төмөр замын онцгой бүс, суурьшлын бүстэй давхцалтай зэрэг асуудлуудад яамны зүгээс анхаарч холбогдох яам, төрийн байгууллага, нутгийн удирдлагатай уг асуудлаар зөвшилцөн шийдвэрлэж өгөхөөр боллоо.

ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ОЙН МЭРГЭЖЛИЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ойн газрын залуучуудын хөгжлийн зөвлөл, “Ногоон хөгжилд хөтлөх мэргэжилтэн" төсөлтэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн ойн мэргэжлийг сонирхож буй сурагчдад сургалт, зөвлөгөө өгөв.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН НУТАГТ УСНЫ ТОО БҮРТГЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хөвсгөл нуур Эгийн гол сав газрын захиргааны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны тоо бүртгэл ажлыг зохион байгуулж эхэллээ.

БНСУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ ХАРЬЯА "K WATER" БАЙГУУЛЛАГА ЦЭНГЭГ УСНЫ ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ

Уулзалтаар энэ оны 11 дүгээр сарын 5,6-нд Филлипин Улсын Манила хотод болох Азийн Усны холбооны ТУЗ-ийн хуралд Яамны удирдах түвшний албан хаагчийг оролцуулах, мөн цэнгэг усны хамгааллын чиглэлд олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавив

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хө Пин нар гарын үсэг зурлаа.

Орон нутаг

1.    ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хархорин сумын Мойлт, Бага нарийн, Бага арцат, Их арцат зэрэг газруудад ой цэвэрлэх зорилгоор хожуул цэвэрлэгээний ажлыг 2023 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 22-ны хооронд зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор 230 иргэнд эрхийн бичиг олгож 920 куб.метр хожуул бэлтгээд байна.

2.    БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Мэнэнгийн талын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хуралдааныг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгууллаа. Хурлаар оролцогчдод СГТОЗ-н чиг үүрэг, хамтын ажиллагаа, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа, Сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний явц, хэрэгжилт гэсэн асуудлуудаар танилцуулга, мэдээлэл өгөв.

3.    БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 “Цэвэр-цэмцгэр-Өлгий” аян зохион байгуулах зорилгоор Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн, нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дунд "Холивол хог, ангилбал баялаг" уралдаан зарлаж, шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагын шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат нар гардуулан өглөө.

4.    БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аялал жуулчлалыг дагасан хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах оновчтой шийдэл, боломжуудыг гаргах зорилгоор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын орчны бохирдол ,Хог хаягдал хариуцсан мэргэжилтэн М.Маринагийн санаачилгаар “Аялал жуулчлал ба хог хаягдлын асуудал” сэдвээр олон улсын уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа. Уулзалтад Казакстан улсын төлөөллүүд, Өлгий сумын 12 баг, 12 сум, 1 тосгон, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, төрийн албан хаагчдаас бүрдсэн 200 гаруй хүн оролцлоо.

5.    ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Туул голын сав газрын захиргаа нь ХБНГУ-ын Касселийн их сургууль, Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хот орчмын хөдөө аж ахуйн болон уул уурхайн ус ашиглалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү ажлын хүрээнд уул уурхайн ус ашиглалтын байдалтай газар дээр нь танилцахаар Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдад ажиллалаа.

6.    ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам, Азийн усны зөвлөл болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай хамтран Усны асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол улсын усны салбарын ерөнхий суурь судалгааг сайжруулах, ICT-д суурилсан мэдээллийн системийг шинэчлэх, усны нөөцийг орлох боломжит нөөцийг тодорхойлох, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр санал солилцов.

7.    ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн аврах ангитай хамтран “Эх дэлхийгээ хайрлая-3” арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 11-р хороо Баянзүрхийн гүүрнээс дээш далан хүртэл голын эрэг дагуух 1,5 км газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.

8.    БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Орог нуур-Түйн голын сав газрын биологийн төрөл зүйлийн судалгаа хийх судалгааны багтай Богд, Жинст, Өлзийт, Эрдэнэцогт сумдын нутгаар явж судалгааны багтай хамтран ажиллалаа. Орог нуур ширгэсэнтэй холбогдуулан очиж үзэхэд нуурын нийт талбайн 4 хуваасны нэгд л 9-р сарын сүүлээс дунд цутгал цутгаж байна. хэмжилт хийх боломж үгүй бусад хэсэг нь шал болоод хатсан шавартай хөрсөнд бударгана ургасан байдалтай байна.

9.    ТАРВАГАТАЙ НУРУУ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Тарвагатай нуруу байгалийн цогцолбор тусгай хамгаалалтын газрын Байгаль хамгаалагч нар хариуцсан газар нутагт байгаа ААН байгууллага,өрх айлуудаар орон ТХГН-ийн горим дэглэм ойн хээрийн түймрээс аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга санамж заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

10.  СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Цагааннуур, Түшиг сумдад Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох ажлын явцын тайланг Сэлэнгэ аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгөх, тус ажлыг аймгийн хэмжээнд хамтран гүйцэтгэж буй Орхон-Чулуут голын СГЗ, Хараа-Ерөө голын СГЗ-тай уулзалт зохион байгуулах ажлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллалаа.

11.  МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Мянган угалзатын БЦГ-ийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүс нутагт нийт 707 км зам туулан уулын туруутан амьтдын тоо толгой, сүргийн бүтцийн тархац, байршлын судалгаа хийж ажиллалаа.

12.  ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тус хамгаалалтын захиргааны алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын хүрээнд  Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессын сургалт”-ыг  зохион байгуулж, дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, улсын байцаагчийн эрхтэй албан хаагчид хамрагдлаа.

13.  ОРХОН-ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сүхбаатар, Орхон, Орхонтуул, Шаамар, Сант, Сайхан сумдын усны тоо бүртгэлийн тайланг БОАЖГ-т хүлээлгэн өглөө. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоосон хээрийн хэмжилт судалгааны ажлын явцыг Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга, холбогдох хүмүүст танилцууллаа.

14.  ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн, намрын мод тарих аяны хүрээнд Дорнод хамгаалалтын захиргааны албан хаагчид Угтам Байгалийн нөөц газрын мод үржүүлгийн талбайд 13333ш Монос, 3000 ш Бүйлсний үр тарилаа. Монгол дагуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч С.Батсайхан, Г.Өлзийхутаг нар Монгол Дагуурын ДЦГ-ын А хэсэгт хяналт мониторинг хийж, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж Сумын төвийн ШТС дээр байршуулсан, нэг өдөрт 186 техник үйлчлүүлж танилцав.

15.  ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

БОАЖЯ, Шинжлэх Ухааны Академи Биологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа хөрсний бохирдлыг бууруулах, нүхэн жорлонгийн ашиглалтын хугацааг сунгах, гүний усыг бохирдлоос хамгаалах үйлчилгээтэй "Био Ариус" бэлдмэлийг Улиастай сумын Өлзийт, Товцог, Богдын гол, Жинст, Чигэстэй, Жаргалант багийн нийт 410 өрхөд тарааж ард иргэдэд хөрсний бохирдлыг үе шаттай бууруулах талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

16.  ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/25 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Завхан аймгийн Цагаанчулуут, Алдархаан, Завханмандал, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул сумдын булгийн эхийг хашиж хамгаалсан “Гээт” ХХК-ийн ажилд хянан баталгаажуулалт хийж ажиллалаа.

17.  ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтуудыг сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран зохион байгуулж байна. 2023 оны 7 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 19 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн 19 иргэнд нийт 1.890.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 76.260.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 93 тарваганы нойтон махыг хурааж аймгийн ЗӨСТ-д шилжүүлж шийдвэрлээд байна.

18.  ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Баян-Агт сумын Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бямбаагийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн Эко бүлгийн хүүхдүүдийн санаачилгаар Өглөөний ээлжийн ангийнхан “1000 мод” буюу саад орчмын хогийг түүж цэвэрлэв. “Анхдагч скаут” бүлгэмээс хог хаягдалгүй байхыг уриалж, Булган аймгийн төв талбайгаасаа эхлээд “Өнө мандал”, “Алтан дэлгүүр”, МСҮТ-ийн тоглоомын талбай хүртэлх зам дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.

19.  ХАН ХЭНТИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЕБС-тай хамтран сургуулийн эко клубийн 20 сурагчдыг оролцуулсан байгаль орчны танин мэдэхүйн хээрийн дадлага сургалтыг Бурхан Халдун
хайрхан, Цагаан арал дахь хөшөө, цогцолборт зохион байгууллаа. Сурагчдыг “Дайсан уу нөхөр үү”, “Ойн оршин суугчид”, “ Ойн амьдрал”, “Ус хаанаас ирдэг вэ” сэдвээр амьтны идэш тэжээлийн хэлхээ, амьтад хаана амьдардаг, модны төрөл хэв шинж, тэдгээрийн ялгаа, гол горхи хаанаас үүсдэг, усны зөв зохистой хэрэглээний талаар шинээр мэдээлэл авч, танхимд үзсэн хичээлээ бататгалаа.

20.  МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргаа, БОАЖГ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтарч Ирвэсийн эх нутаг-2023  арга хэмжээг Увс, Ховд, Говь-Алтай аймгийн эко клубий

н сурагч багш нарын уулзалтыг зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Цэнгэл сум дахь тус хамгаалалтын захиргааны Хар Татарын ойжуулалтын талбайд 300 ширхэг мод тарив.

 

21.  МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрөөс смарт хяналт шалгалтын программын сургалтыг Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт амжилттай зохион байгууллаа. Уг  программын тусламжтайгаар байгаль хамгаалагчид хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ан амьтадын мониторинг судалгааг орон зай, цаг хугацааны тодорхой давтамжтайгаар бодитоор бүртгэх, хянах зэрэг давуу талтай болох юм.

22.  ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дархан сумын Хараа голын эрэг дагуу “Эко төгөл”-д  Тагнуулын хэлтэс, Дархан сумын ахмадын хорооны ахмадууд, Дархан депо зангилгааны хамт олон нийт 134 иргэн агч, хайлаас, улиас, бургас төрлийн 2050 ширхэг мод бут тарилаа. Эко төгөл нь 2021 онд анх байгуулагдсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотой нийт 6698 мод бутыг тарьж ургуулаад байна. Тарьсан модны арчилгаа, хамгаалалтыг “Нарлаг тавдын булаг” ТББ хариуцаж 3 жилийн дараа орон нутагт хүлээлгэж өгнө.

23.  ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ Монгол дахь хөтөлбөрийн газраас Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт хяналт шалгалт болон судалгааны ажлыг тодорхой орон зайд хийж тайлагнах зорилгоор Смарт программ хангамжийн мэдээллийн санг удирдах, лавлагаа болон тайлан гаргах тухай тэнхимийн болон хээрийн дадлага сургуулилтыг ажилттай зохион байгууллаа.

24.  ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын сав дагуу бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 700 гаруй төрийн ажилтан, албан хаагчид оролцож 10 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд 40 ширхэг бургас тариаллаа. Жаргалант сумын хэмжээнд ус ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа 10 аж ахуй нэгжүүдийн ус ашиглалтын байдалд хяналт тавьж Усны тухай хуулийн дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргуулж ажиллахыг шаардаж ажиллалаа.

25.  ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 7.4 сая гектар талбайгаас сав газрын усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай талбайн shapefile-г Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүллээ. Сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулж суурь судалгаанд шаардлагатай мэдээллийг боловсруулж байна.

26.  ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол Улсын аварга С.Мөнхбат нэгдэж өөрийн санаачилгаар "ГАЦУУР МОД" 110 ширхгийг Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаатай хамтран Баруунтуруун сумын наадмын талбай болон Хан хөхийн нурууны БЦГ-ын Хужиртын овооны дэргэд тарилаа.

27.  ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Өндөрхангай сумын Цагдаагийн тасагтай хамтарч шинэ цасны мөрөөр, ТХГН-ийн тухай хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль бус зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Хяналт шалгалтын үеэр ойд зорчиж байсан 5 тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж, буу авч явсан иргэний бууг хурааж, мөн ойн дагалт баялаг хууль бусаар ашиглахыг завдсан 20 гаруй иргэнийг буцаав.

28.  ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

  Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны тоо бүртгэлийн ажил хийж гүйцэтгэв. Тооллогын дүнгээр нийт 45 гол, Булаг-63, худаг 52, нуур цөөрөм 6, рашаан 6, үерийн хамгаалалтын далан 1 бүртгэгдсэн. Үүнээс Засварлах шаардлагатай инженерийн хийцтэй гүний 3 худаг 3, ундарга сэргэсэн 14 булаг, урсац нь сэргэсэн 3 гол , шинээр нэмэгдсэн 2 нуур, шинээр бүртгэгдсэн 2 рашаан байна.

29.  ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа 10-р сарын 17-ны өдөр орчны бүсийн 2-р дугаар сургуулийн Ногоон навч Эко клубийн багш сурагчидтай хамтран Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Төгрөг нуур хэсэг байгальтай танилцах Эко аялал зохион байгууллаа. Аяллын үеэр сурагчдад нүүдлийн шувуу болон Төгрөг нуурын Монгол хадран загас түүний амьдрах орчин, идэш тэжээлийн хэлхээ холбоо, тархалтын талаар ойлголт өгч гол усыг хайрлан хамгаалж, ил задгай хог хаяхгүй байх талаар мэдлэг, мэдээлэл өгөв.

30.  ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт” зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, үнэмлэх гардуулав. “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан 36 төрийн байгууллагын 830 гаруй албан хаагчид Говьсүмбэр төгөлд 3000 гаруй мод тарилаа.

31.  ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

          “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Ногоон хөгжлийн бодлого" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг мод, бут тарьж цөлжилтөөс сэргийлж, эко орчин бүрдүүлэх  “Ногоон суварга босгоё”  аяны хүрээнд Хөвсгөл аймаг Мөрөн сум 8 дугаар багийн “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн хажуу дахь тоглоомын талбайд хуваарийн дагуу 30 ширхэг хайлаас мод тарьж хүлээлгэн өглөө. 

32.  МӨНХХАЙРХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Мөнххайрхан суманд татмын ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд Баянсай, Алагийн нөхөрлөлийн гишүүдтэй хамт хамгаалалтын захиргааны талбайд 90ш бургас мод тарилаа. Хяналт шалгалтын хүрээнд Төргөн, Баянзүрх, Баярын сай, Гүүт, Гүрт, Бага ширэг гэсэн газруудаар явж хяналт шалгалт хийсэн Гүртийн гүүр засварлах үеэр үүссэн хог хаягдал, машины асгарсан тос масло цэвэрлээгүй байсныг цэвэрлүүлж, төвлөрсөн хогийн цэгт буулгаж устгуулав.

33.  УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, Өндөрхангай сумын Сум дундын ойн анги, сумын байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн, БОХУБ, байгаль хамгаалагч нар хамтран Хан хөхийн нуруунд ажиллалаа. Хан хөхийн нурууны зэрлэг амьтдын байршил, тоо толгойд ажиглалт хийж, амьтны болон байгалийн ургамлын хууль бус ашиглалтад хяналт тавьж, орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч ажиллав.

34.  УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Увс аймгийн БОАЖГ-аас Улаангом сумын засаг даргын захирамжийн хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Хоёр живаа харгаа хөтөлбөрт нэгдлээ. Тодруулбал: аймгийн төвийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор авто зам дагуу ногоон байгууламжид 15 ширхэг Монос мод тарьж нөхөн тарилт хийн, бүх нийтээр мод тарих арга хэмжээнд иргэд, ААН, байгууллагуудыг уриаллаа.

35. ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас экологийн боловсрол олгох цуврал киног байгаль орчны тэмдэглэлт өдрүүдээр үзүүлдэг. Бүх нийтээр мод тарих өдрүүд улс орон даяар үргэлжилж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын дунд ангийн 30 сурагчдад ойн амьтан ургамал, амьдралыг харуулсан “Ой мод” (Netflix-“Our planet-Forests”) баримтат киног үзүүллээ.

36.  ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль хамгаалах намрын сарын аяныг тохиолдуулан Завхан аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн эко клубийн суралцагчдад “Байгаль орчноо хамтдаа хамгаалъя” өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн нийт 20 суралцагчдыг хамрууллаа.

37.  АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Финлянд улсын НМР110 маркийн зөөврийн автомат станцыг Цаг уур, орчны технологийн хэлтсийн дарга бөгөөд хэмжих хэрэгсэл хэмжлийн технологи хариуцсан технологич инженер, Холбоо сүлжээ хариуцсан ерөнхий инженер, автомат станц хариуцсан ажилтан нар тус сумын цаг уурт суурилууллаа. Энэ автомат станц нь  агаар, хөрсний температурын ердийн утга болон ажиглалт хоорондын хугацааны хамгийн их, хамгийн бага утгууд,  харьцангуй

чийгийн утгуудыг тус тус хэмждэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.