📌ТАКСИ үйлчилгээг ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ болгоно.

📌Такси үйлчилгээтэй холбоотой олон хэргүүд гарсаар байна. Сүүлийн 5 жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд дийлэнх буюу 2940 гэмт хэрэг бүртгэлтэй байна. Үүнээс 2636 гэмт хэрэгт таксины жолооч холбогдож байна.

📌Такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт, зохицуулалтыг бий болгоно.

#Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.