Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ. Хуралдаанаар

  • Аймгийн 2024 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог тогтоох тухай
  • Аймгийн 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах 
  •  Аймгийн хэмжээнд 2024 онд ашиглах байгалийн нөөцийн төрөл, дээд хэмжээг тогтоох
  •   Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2024 онд үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах
  • Орон нутгийн өмчийн байрны 2023 оны түрээсийн төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай
  • Аймгийн хэмжээнд 2024 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн аймгийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр илтгэл, илтгэгчийг баталлаа. Ээлжит бус XIII хуралдаан энэ сарын 8-нд хуралдах юм.

Мөн Зөвлөлийн хуралдаанаар аймгийн аймгийн ЗДТГ-т Засаг даргаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон Зөвлөлийн хуралдаанаар  хэлэлцүүлэхээр өргөн барьсан асуудлуудтай холбоотойгоор

  • Асуудлын танилцуулга болон шийдвэрийн төслүүдэд бичигдсэн тоон утга, агуулга хоорондоо зөрүүтэй байх тул танилцуулга, шийдвэрийн төслийг нэгтгэж оруулж ирүүлэхэд анхаарч ажиллах
  • Хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөнд заасан хугацаанд зөвлөлийн болон хурлын хуралдааны материалуудыг бүрэн  цаасан болон цахим хэлбэрээр ирүүлэх
  • Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаж, боловсруулж хуралд өргөн барих, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс хянаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад онцгой анхаарах зэрэг заалтыг багтаасан зөвлөмжийг хүргүүллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.