"Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг өнөөдөр /2023.05.31/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаагаар нийт 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав. Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулсан бөгөөд ЭТТ ХК-ИЙН БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 1 САЯ ТОНН ДАВЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.