Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд 10,000 ам метр талбайг чөлөөлж 320 автомашины зогсоол байгуулах ажил эхэллээ. Энд 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам, иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлгийн хамт хийнэ. Түүнчлэн тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөсөн.Авто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм.

#Түгжрэлгүй_Улаанбаатарын_төлөө

default

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.