Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Нийтийн тээвэр”-т нэгдүгээр эгнээг чөлөөлөх гол замуудыг өргөтгөх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Энхтайваны өргөн чөлөөнөөс гадна Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахаар ажиллаж байна.