✅ Улаанбаатар хотын авто замын даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ-аар батлуулах;✅ Замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барихыг хязгаарлах;✅ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцны стандарт нормыг боловсруулан тогтоох;✅ Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвийн 6 дүүрэгт зуслангийн болон амины зориулалтаар газар олгохгүй байх. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга нар газар олгохыг хориглох;✅ Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд;🔶 Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд;🔶 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед;🔶 Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар;🔶 Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор;🔶 Царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.✅ Газар чөлөөлөлтийн нөлөөллийн бүсэд буй иргэдийн 65 хувь нь дэмжсэн тохиолдолд албадан чөлөөлж, нөхөн олговрыг төрөөс олгох. Ингэхдээ газрыг бэлэн мөнгөөр солих, түр орон сууцаар хангаж дараа нь тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх эсхүл газрыг орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно;✅ Дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос газрыг нь чөлөөлж хашааг орон сууцаар солих ажлыг зохион байгуулах хэлбэрт шилжүүлэх, ✅ Орон сууцны нэг давхрыг зориулалт бусаар өөрчлөн үйлчилгээ эрхлэхийг хязгаарлах зэргийг тусгалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.