УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилга, ивээл дор Сэлэнгэ аймгийн ЕБС-иудад байгалийн шинжлэх ухааны лабораториудын хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдыг шинжлэх ухаанч хандлагатай болгох зорилгоор зохион байгуулсан #Super_Science_Selenge уралдаанд манай сургуулийн 10-12-р ангийн 6 баг өөрсдийн зохион бүтээж,туршсан бүтээлээр маш амжилттай оролцлоо. Үнэхээр сонирхолтой, шинжлэх ухаанч тус уралдаанаас:12р ангийн сурагчдын химийн баг 2-р байр, багш нарын ур чадварын уралдаанд Физикийн багш Оюунжаргал-1р байр, Химийн багш Болдмаа 2-р байрт шалгарав. Сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нартаа талархаж байна. Та бүхэндээ халуун баяр хүргэе.
