Өдгөөгөөс 55 жилийн тэртээ Мехикогийн зуны олимпын 19-р их наадмаас Монголын тамирчид Олимпын анхны медалиа хүртэж байжээ. Бид 1964 онд анх удаа Олимпод оролцож, түүний дараа 1968 оны энэ өдөр Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрөлд:Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль, Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртэж олимпын тэнгэрт Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж байсан түүхтэй.Өнөөдөр чуулганы танхимд Олимпын медальтнуудаа төлөөлж, МУ-ын Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, МУГТ, боксчин Н.Баярсайхан нар хүрэлцэн ирж, УИХ-ын зүгээс тэдэнд хүндэтгэл үзүүллээ.2024 оны Парисын зуны олимпын наадамд манай баг тамирчид маань амжилт бүтээлээр дүүрэн оролцож, алтан соёмбот төрийн далбаа маань олонтоо мандах болтугай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.