✅ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ойг тохиолдуулан Стратеги, хөгжлийн газар, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс хамтран шилдэг төсөл, илтгэл шалгаруулах уралдаануудыг дөрвөн чиглэлээр зохион байгуулах тухай Ерөнхий захирлын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/644 дүгээр тушаал батлагдсан.

✅Тушаалын дагуу Стратеги, хөгжлийн газар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх бүтээлийн уралдаан”, “Инновацын төсөл сонгон шалгаруулах уралдаан”, “Залуу судлаачдын шинжлэх ухааны илтгэлийн уралдаан”-уудыг, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс “Эрсдэлийн удирдлага” илтгэлийн уралдааныг Стратеги, хөгжлийн газартай хамтран тус тус зохион байгуулж, уралдаанд оролцогчдын бүтээлийг хүлээн авч байна.

✅ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд “Эрсдэлийн удирдлага” илтгэлийн уралдааныг анх удаа зохион байгуулж байна. Үйлдвэрийн газрын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, бүтцийн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хариу арга хэмжээ авах, хянах зэрэг эрсдэлийн удирдлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн газрын хэмжээнд Эрсдэлийн удирдлагын талаар нэгдсэн ойлголттой болоход тус уралдааны зорилго оршино.

✅“Эрсдэлийн удирдлага” илтгэлийн уралдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрийн газрын ажилтан бие даан болон бусадтай хамтран бэлтгэсэн бүтээлээрээ оролцох боломжтой ба уралдааны сэдэвтэй холбогдуулан чиглэл хариуцсан газар, хэлтэс 1-2 илтгэл танилцуулж оролцох юм.

✅“Эрсдэлийн удирдлага” илтгэлийн уралдаанд оролцогчдын бүтээлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн 217 тоот өрөөнд цаасан хэлбэрээр хүлээн авна.

✅ Уралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хоёр үе шаттай зохион байгуулж, шилдэг таван илтгэл шалгаруулан, мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.