✅ Ган бөөрөнцгийн цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойг хөдөлмөрийн амжилтаар угтахаас гадна нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр тус цехийнхэн хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, байгууллагын соёлыг бэхжүүлэх үүднээс ажилтнуудын нээлттэй ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, бие биенийхээ ажил мэргэжлийг үнэлж хүндэтгэх зорилгоор мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Удирдлагын багийн гишүүн бүр нэг чиглэлийн мэргэжлийн ажилчдаар дагнан баг бүрдүүлж, цахилгаанчин, краны машинч, оператор, гагнуурчин, мастер, засварчин, аж ахуйн ажил мэргэжлийг өвөрмөц хэлбэрээр сурталчлав. Ажлын байрны сайшаалтай болон бэрхшээлтэй тал, тулгамддаг асуудал, мэргэжлийн онцлогийг уран сэтгэмжээр, хөгжөөнт байдлаар сурталчилсан нь сонирхол татсан юм. ✅ Энэхүү өдөрлөгт Ган бөөрөнцгийн цехээс гавьяаны амралтад гарсан ахмад ажилчид оролцож, халуун ам бүлээрээ нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Ахмадууд ажиллаж байсан үйлдвэрээрээ зочилж, удирдлагууд тэдэнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тайлагнаж, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсанд талархал илэрхийлэв.✅ Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтсан Ган бөөрөнцгийн цехийн төлөвлөгөөт ажил мэргэжлийн уралдаан, цех сурталчлах 7 хоног, бүтээлч ажлын уралдаан, сайн үйлсийн аянаар он дуустал үргэлжлэх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.