Нийгмийн даатгалын багц хуулийг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд өнөөдөр буюу 2023 оны 10 сарын 27-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал Зам, тээврийн хөгжлийн яамны 40 гаруй албан хаагчдад болон Хууль зүй, дотоод хэргийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга нар, нийт 110 оролцогчдод “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.