Баян-Өлгий аймагт БОАЖЯ-ны харъяа Хөх сэрхийн Улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Алтай нурууны Улсын тусгай хамгаалалттай газар, Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв, чиглэлийн дагуу БОАЖГ, Сум дундын ойн ангийн нийт 150 гаруй албан хаагч ажиллаж байна. Салбарын төлөөлөлтэй уулзаж БОАЖЯ-ны бодлого, шийдвэрийн тухай мэдээлэл өгөхөөс гадна өнгөрсөн жил хэлсэн ажлууд ажил хэрэг болж бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгаа тухай санал солилцлоо. Мөн “Ногоон хөгжил сэргэлтийн бодлого”-ын хүрээнд байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль хамгааллын итгэлцлийн сан”-г БОАЖЯ болон Дэ Нэйчи Консеванси /TNC/ байгууллага болон холбогдох Талууд үүсгэн байгуулсан ба уг санд 70 гаруй сая ам.доллар төвлөрөх тухай мэдээлэл өгөв. Түүнчлэн олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 2023 онд туулах чадвар сайтай 16 автомашин, 215 мотоцикл, 700 гаруй компьютер худалдан авах ажиллагаа эхэлсэн ба тоног төхөөрөмжийн дутагдалтай газруудад хуваарилж өгснөөр 21 аймгийн харьяа газруудын ажлын байрны нөхцөл илт сайжирна гэдгийг тодотгов.
Байгаль хамгаалагчид, сав газрын захиргааны албан хаагч, цаг уурчдын 10-15 хувийг АНУ, Австрали, Канад, ХБНГУ, БНСУ, Япон зэрэг оронд туршлага судлах богино хугацааны сургалтад явуулах бэлтгэл ажил хангагдсан ба албан хаагчдыг англи хэл сурах, одоо байгаа түвшнээ ахиулахад анхаарч ажиллахыг хүслээ.
Баян-Өлгий аймгийн салбарын төлөөлөл, албан хаагчид хоёр жилийн хугацаанд байгаль хамгаалагчдад амласан амлалтаа биелүүлж нийгмийн байдал, цалин,тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлж байв.
Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг

