Гадаад харилцааны яам болон Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нь гадаад улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол Улсын иргэдэд хамаарах төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах үүргийг хүлээдэг билээ.Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлан “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-ны хүрээнд Монгол Улсын дипломат алба нь иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг авлигаас ангид, хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй ил тод байлгах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Гадаад харилцааны яам болон Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын нийт ажилтан, албан хаагчид авлигын эсрэг “Шүгэл ажиллагаа”-нд нэгдэж байна. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ!”
