Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЭХЭМҮТ-ийн засвар, шинэчлэл, өргөтгөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал гээд олон асуудлыг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байгаа. ЭХЭМҮТ-д өнөөдрийг хүртэл хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаг байхгүй, мэргэжилтэн хомс байна. Миний бие уг асуудалд онцгойлон анхаарч ЭХЭМҮТ-тэй хамтран мэс заслын тасаг нээх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, хүүхдийн мэдрэлийн мэс заслын тусламжийг хөгжүүлэх зорилт тавин гадны эрдэмтэн мэргэжилтнүүдийг урилгаар авч ирж эмч ажилтнуудад сургалт явуулах, туршлага судлах ажлыг эхлүүллээ.
Өнөөдөр Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Изриал Улсын Тел-Авидын эрүүл мэндийн төвийн Дана эмнэлгийн Хүүхдийн мэдрэлийн төвийн захирал Шломо Константини урилгаар ирж эмч мэргэжилтнүүдэд сургалт орлоо.
Тэрээр 40 гаруй хүүхдэд үзлэг оношилгоо хийж, шаардлагатай хагалгааг манай эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр ирээд байна.
Баянгол дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүний хувиар ЭХЭМҮТ-ийг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болгоход анхааран ажиллаж шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг улсын нэгдсэн төсөвт тусгуулан ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд төрөх тасаг, мэс заслын тасгууд, хагалгааны дараах тасгийн засвар шинэчлэлүүд бүрэн дууссан. Одоо хоёр өргөтгөлийн барилгын ажил явагдаж байна. Хүүхэд, нярайн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа билээ.
