Хувийн хэвшлээс санаачлан 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан “Худалдааны санхүүжилтийн форум”-д оролцож, Макро эдийн засаг, гадаад худалдааны нөхцөл байдал, хэтийн төлөв сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцлоо.Танилцуулгын үеэр Монгол Улсын макро эдийн засаг, гадаад худалдааны талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас хийгдсэн шинжилгээ болон экспортын валютын орлогыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын эдийн засаг, гадаад худалдааны бодлогууд, тэргүүлэх чиглэлүүдийг танилцууллаа.Мөн Сангийн яам, Гадаад харилцааны яам, Монголбанк, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв хамтарсан хэлэлцүүлэгт оролцож цаашид гадаад худалдаа, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд баримтлах бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ.
