Let’s Ko&Mong Network НҮТББ-аас 3-р сарын 25-ны өдөр БНСУ-д суралцахаар ирж буй оюутны хөгжлийн хөтөлбөрийн эхний үйл ажиллагаа болох Follow Your Dream анхны чуулга уулзалтыг Кореа Их Сургуулийн хурлын тэнхимд амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 180 гаруй оюутан залуус цугларч БНСУ-д ажиллаж, сурч амьдрахад тулгардаг олон чухал асуултуудын хариултуудыг зочин илтгэгчдээс сонсож, хэрэгтэй мэдээллийг олж авсан гэдэгт итгэл төгс байна. Бид энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Follow Your Dream Солонгос дахь оюутны хөгжлийн хөтөлбөр бүтэн нэг улирлын турш үргэлжлэх юм. Эрдэм мэдлэгийн үрийг тарин, эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон салбар салбартаа Монголынхоо нэрийг өндөр гаргаж буй өөрийн туршлагаасаа хуваалцсан @Dorjpagam Jagdal Очгэрэл, K H U L A N Korea우랑거 ,Yanjaa Yanjinlkham , Tuka Rentsen @Munkhnasan nasa Нацагдорж Батбуян зочин илтгэгч нар болон оюутан залуусаа дэмжиж үнэтэй зөвлөгөө өгсөн Ж.Оюунбаатар Embassy of Mongolia in Seoul Монгол улсаас БНСУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх, арын албанд хичээл сургуулийнхаа хажуугаар сэтгэл зүрхээ гарган ажилласан Let’s Ko&Mong Network НҮТББ-ын бүх гишүүддээ, мөн оюутнуудад гарын бэлэг болон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад дэмжиж ажилласан Embassy of Mongolia in Seoul푸른아시아DREAM on KOREALeader book @Park Avenue InvestAZ @Friendscoffee GME Remittance Mongolia @Egshiglen company, Ebu’s travelNext Education Korea сургалт зуучлалMirinae байгууллагууддаа талархал илэрхийлье.Хүрэлцэн ирсэн нийт оюутнууддаа эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!


