“Дижитал эрин үед жендэрийн тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах инноваци, технологийн өөрчлөлт ба боловсрол” сэдвийн доор болж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар өнөөдөр үг хэлэв.Монгол Улс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг нийгмийн сайн сайхныг хангасан, хэнийг ч үл орхигдуулах зарчмын дагуу хөгжүүлж буй туршлагаас хуваалцаж, цахим засаглалыг жендэрийн мэдрэмжтэй байдлаар хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлснийг дурдав.Түүнчлэн Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр суралцаж буй иргэдийн 25% нь эмэгтэйчүүд байгаа тул цахим эрин дэх боловсрол ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Girls Code” хөтөлбөр хэрэгжүүлснийг онцлов.НҮБ-аас гаргадаг төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Government Development Index” үзүүлэлтээр манай улс 2020 онтой харьцуулахад 18 байраар урагшилжээ.

Сэтгэгдлүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.