Хэрэв та онлайн орчинд гадагш чиглэсэн бизнес эрхлэдэг бол фэйсбүүкт зорилтот хэрэглэгчидээ олох нь амаргүй болохыг магадгүй мэдэх байх. Гадныхан манайхан шиг Нүүрномыг идэвхтэй хэрэглээд байхгүй, нөгөө талаас олон хүн дундаас яг хэрэгтэй хүнээ олно гэдэг амаргүй байдаг.
Гадагш чиглэсэн онлайн бизнестэй /жишээ нь аялал жуулчлалын/ бөгөөд вэб сайтдаа урсгал авахыг хүсч байгаа бол Твиттер илүү зүгээр санагдсан. Надад хамгийн таалагдсан зүйл нь яг хэрэгтэй хүмүүсээ олоход илүү боломжтой байдаг нь.
Твиттерийг хэрхэн ашиглах вэ? Бусад хүмүүстэй харилцаа тогтоон эчнээ танил болсоноор энэ нь таны бизнест ашиг тусаа өгөх боломжтой болно. Цаашилбал та контент маркетинг сонирхож байгаа бол контентоо түгээхэд туслана.
1. Хамгийн түрүүнд хийх ажил бол мэдээж account-аа үүсгэнэ.
Та юугаараа бусдаас онцлог вэ?
- Өөрийн сүүлд авахуулсан зургаа оруулсан нь зүгээр байдаг.
- Аль болох сонирхолтой байхаар хувийн танилцуулгаа бичээд оруулчих. 3-8 секундэд л таныг дагах эсэх шийд гаргахад нөлөөлөх учраас бодож байгаад бичээрэй. Зарим нэг хүнийхээс санаа авчихад илүүдэхгүй байх. Бага зэргийн хөгжилтэй өнгө аяс оруулсан ч болно. Товчхондоо өөрийгөө юу хийдэг, ямар зорилготой, хэн болохоо ойлгуулвал зүгээр.
2. Follow буюу бусдыг дагах
Твиттерт хамгийн чухал хэсэг нь магадгүй энэ хэсэг байх. Хэрхэн дагах вэ? Та ямар нэгэн үйл ажиллагаан дээр очсон гэж төсөөлье, шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй болно, хэн нэгэнтэй харц тулгарна, инээмсэглэнэ, тэгээд яриа өднө, үүнтэй л адил юм.
Хэнийг дагах вэ?
Хэрэв та зүгээр л бусад хүмүүсийн жиргээг харах гэж биш, бизнесийн зорилгоор ашиглах гэж байгаа бол зөв хүмүүсээ дагах нь чухал. Таны эрхэлж буй бизнес дэх салбарын хэн нэгний list рүү орно. Твитерийн list яагаад үр дүнтэй байдаг вэ гэхээр тухайн хүн жагсаалт үүсгэхдээ /дараа нь тэдгээр хүмүүсийн жиргээг бусад жиргээнээс ялгаж цэгцтэй харахын тулд/ ажил мэргэжлээр нь эсвэл өөр ямар нэг төрөл байдлаар нь ангилдаг. Жишээ нь: маркетерууд, улс төрчид г.м тодорхой бодлоготойгоор үүсгэдэг.

- Дээрхээс харахад Robin LA Pere-ийн хаягаар орж үзэхэд 23 list үүсгэсэн байна. List дээр дарна.
- Хэрэгтэй байгаа хүмүүс бүхий жагсаалт руу нь орно. Жишээ нь: Content marketers-г сонгоё.
- List members дээр дарахад түүний бүртгэсэн контент маркетеруудыг дагах боломжтой болчих юм.

Нөгөө нэг арга нь бусад хүмүүсийг retweet хийж байгаачуудыг дагавал тэд идэвхтэй хүмүүс байдаг. Зүйрлүүлж хэлбэл түрүүн дурдсан цуглаан дээр нэлээд яриа нэгнийг олж очоод яриа өдөхтэй л адил юм.

Ямар нэг сэдвийн хүрээнд хэн, хэн жиргэж байгааг олж мэдэхийн тулд твиттерийн хайлт хийдэг хэсэгт сэдэвээ /Content marketing/ оруулаад хайж үзнэ. Ингээд тэрхүү сэдвийн хүрээнд жиргэж байгаа, мэдээлэл оруулж байгаа хүмүүсийг олоод дагачихаж бас болно.
3. Өдөр бүр 5 хүнтэй харилцаа тогтоо
Одоо дагасан хүмүүстэйгээ харилцаа тогтоох хэрэгтэй болно. Нэг л хүнтэй ярилцах биш аль болох олон хүнтэй харилцвал зүгээр. Тэдний жиргээнүүдийг үзээд түүнд нь хариу өгсөнөөр тэд таныг анзаарч эхэлнэ.
– Тэдэнтэй мэндлэх
– RT хийх
– Жиргээнүүдэд нь хариу өгөх
4. Сайн контентуудаасаа бусадтай хуваалц
Сайн контентуудтай байна гэдэг үнэнч дагагчидтай болоход их тустай. Өөрийн контентуудыг бусадтай хуваалцаж болохоос гадна мөн бусдын хийсэн контентуудыг ч түгээж болно. Нэг зүйлийг хэлэхэд нэг хүний жиргээг хэд хэдэн удаа RT хийвэл тэр таныг анзаарах болно.
5. Блогтоо хийх тохиргоо
Та хэрэв блог хөтөлдөг бол дагагчдаа нэмэгдүүлэх боломжийг алдахгүйн тулд дараах хэдэн зүйлсийг блогтоо, вэб сайтдаа хийхээ битгий мартаарай.
– Follow товч орулсанаар дагагчдаа нэмэгдүүлэх боломжтой болох бол
– Twitter-ийн share хийх Tweet товчийг оруулсанаар контентоо түгээх боломжуудыг нэмэгдүүлнэ.

6. Салбарын гол хүмүүсд мэдэгдэх
Таны зорилтот хэрэглэгчид байх салбарт нөлөөтэй гол хүмүүс байгаа. Тэд олон дагагчидтай байх бөгөөд постыг нь оруулж байгаагаа тэдэнд мэдэгдсэнээр тэдний дагагчдад бас харагдах боломжтой болно. Энэ яагаад амжилттай гэхээр ийм хэлбэрийн постыг ихэнх тохиолдолд тэд RT хийдэг учраас.
7. Олон жиргэх
Жиргэхийн тулд л жиргэнэ гэдэг бол учир дутагдалтай юм. Бусад жиргээчидтэй харилцаа тогтоож дагагчидаа нэмэгдүүлэхийн тулд л жиргээ хийж байгаа гэдгээ бодох хэрэгтэй.
8. Ойрхон зайтай жиргэхгүй байх
Ойрхон зайтай олон жиргээхээс аль болох татгалзаарай. Хэтэрхий их жиргээ нэг дор хийх нь дагагчидаа залхаах, улмаар алдах боломжтой байдаг. Жиргээгээ хийх хуваарь хийдэг Buffer гэх мэт платформ ашигладаг бол хялбархан шийдэж болно.
9. Таны жиргээг RT хийсэн, таалагдсанаа илэрхийлсэн хүмүүсийг дага
Олон дагагчидтай болох энгийн арга бол ижил сонирхолтой хүмүүсийг олж дагах явдал юм. Гэхдээ таныг эргээд дагах магадлал бага. Тийм болохоор таныг мэддэг хүмүүсийг дагавал илүү үр дүнтэй байх болно.
10. Аль болох олон төрлийн жиргээ хий
Нэгэн хэвийн л жиргээнүүд хийгээд байвал уйтгартай байх болно. Сонирхолтой хэн нэгний хэлсэн үгийг ч юм уу сонирхолтой жиргээнүүд оруул. Хэрэв олон хандалт авахыг хүсвэл Pablo зэрэг зураг оруулах боломжтой хэрэгслүүдийг хэрэглээд үз. Зураг оруулах тусмаа бусадтай хуваалцах магадлал нь өсөх болно.
11. Hashtag хэрэглэ
# хэрэглэснээр жиргээгээ бусдад илүү өртүүлэх боломжтой болно. Ихэнх нь # хэрэглэгддэггүй болохоор яг зөв #-г олох нь чухал юм. RiteTag -ийн тусламжтайгаар олж болно.
12. Хамгийн сонирхолтой контентоо Pin хий /хамгийн дээр гарах болно/

13. Таны зорилтот хэрэглэгчдийн сонирхох контентуудыг оруул
Тогтмол контентууд оруулж байх нь дагагчидаа нэмэгдүүлэхэд тустай. Ямар нэг тухайлсан сэдвийн хүрээнд мэдээлэл авч байх сонирхолтой хүмүүс байдаг тул тэр хүмүүст зориулсан контентуудыг оруул. Таныг дагагчид аль төрлийн контентуудыг илүү их сонирхож байгаад дүгнэлт хийх нь жиргээгээ сайжруулахад тустай байна. Followerwonk-г дагагчиддаа дүн шинжилгээ хийхэд ашиглаж болно.
14. Бусдад туслах
Олон дагагчидтай болоход туслах бас нэг гол зүйл нь бусдын жиргээг түгээхэд тэдэнд туслах явдал юм. Ийнхүү тэдний контентийг RT хийж түгээснээр тэдний хараанд илүү өртнө. Бусдад та их туслах тусам тэд бас танд туслах болно.
15. Хэдэн цагт жиргээ хийхээ мэдэх
Tweriod гэх хэрэгсэл нь хэдэн цагт таны дагагчид илүү идэвхтэй байгааг хэлж өгнө. Хэзээ тэд идэвхтэй байгааг мэдсэний дараа та Buffer-г ашиглаад жиргээндээ хуваарь хийх боломжтой болно.
Twitter-ийн дагагчдаа нэмэгдүүлэхэд цаг болон хүчин чармайлт багагүй шаардагдах болно. Дагагчдаа хуурамчаар буюу өсгөх хэрэгсэл ашигласан тохиолдолд энэ нь мэдээж сайхан харагдах ч танд өгөх өгөөж нь бага юм. Тэгэхээр эдгээр аргуудыг үр дүнтэй ашиглан өөрт хэрэгтэй дагагчдынхаа тоог нэмэгдүүлж, харилцаа тогтоон гадна, дотны түншүүдээ олох зэргээр бизнестээ хэрэглэж болно.