/2022.03.02/ Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багт иргэдтэй уулзах уулзалт маань эхэлж байна. Уулзалтаар Эрдэнэтчүүдийнхээ итгэлийг хүлээж, төрд та бүхний төлөөлөл болон ажилласан 2 жилийн ажлын тайлангаа танилцуулна.
Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртынгол багийн иргэдтэй уулзлаа. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд маань олон иргэн хангалттай үнэлгээ өгч байна. Илүү их хичээж ажиллах болно. Мөн иргэдээс саналыг нь сонсоод өнгөрөх бус ажил хэрэг болгон хөөцөлдөнө. /2022.03.02/-ны орой 17:30-д Зэст багийнхантай уулзлаа