МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ Өнөөдрөөс 30 жилийн өмнө батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал 4 удаа, ард нийтээр 3 сар хэлэлцүүлж, 900 мянга гаруй хүний буюу нийт сонгогчдын 75 хувийн саналыг авч, 1991 оны 11 дүгээр сараас Ардын Их Хурал 76 хоног тасралтгүйгээр хэлэлцэж 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан байдаг.2022.01.13
