ТҮҮХ ХУУЧРАХГҮЙ.ҮНДСЭН ХУУЛИЙН эхийг 2 удаа өргөн барьсан УИХ-д тасралтгүй 8 удаа сонгогдсон, Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан ахдаа Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!Ёс зүйтэй, хүн чанартай, мэдлэг, боловсролтой төрийн хүн ийм байгаасай гэж уулзах бүртээ нэгийг бодож, бахархаж, үлгэр дуурайл болж явдаг ах маань Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэж урт нас, удаан жаргал, улам их амжилтыг хүсэн ерөөе!Гэр бүлд нь хамгийн сайн сайхныг билэгдье!Өнөөдрийн өндөрлөгөөс харахад таны түүхийг давтах хүн ховор байхаа гэж боддог юм.Өөрөө гэхээс илүү бусдын төлөө үргэлж санаа, сэтгэл, хөдөлмөрөө зориулж яваа таниараа бахархаад баршгүй.Таны Монгол Улсын парламентын түүхэнд хийсэн гавьяа үнэлж баршгүй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.