Image

Энэ 2022 онд Монгол Улсад 4 дахь үндсэн хууль батлагдсаны (1924, 1940, 1960, 1992) 30 жилийн ой тохиож байгаа билээ.Улсын хэмжээнд Шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт ойн өдрийг угтаж Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж үе үеийн тухайн он цагуудад Үндсэн хууль батлалцаж явсан Ардын их хурлын депутатууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.Өнөөдөр Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ нар Булган аймгаас тухайн үед орон нутгаа төлөөлөн үндсэн хуулиа батлалцаж явсан АИХ-ын депутатыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж байна. Тэртээх 30 жилийн өмнө манай аймгаас 17 төлөөлөгч Монгол улсын Шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан бол эдүгээ 9 депутат байна.

Шинэ үндсэн хууль батлахад Булган аймгаас сонгогдож оролцсон Ардын Их Хурлын Депутатууд:

Самдангийн Лхагвасүрэн Булган сум /109-р тойрог/

Дэлэгийн Дорж Баяннуур сум /110-р тойрог/

Гунгаагийн Бадарч Сэлэнгэ сум /111-р тойрог/

Мятавын Могойтар Могод сум /112-р тойрог/

Жүгдэрдэмидийн Гүррагчаа Гурванбулаг сум /113-р тойрог/

Сэмжидсүрэнгийн Ёндонжамц Дашинчилэн сум /114-р тойрог/

Бямбаагийн Даваасүрэн Могод сум/115-р тойрог/

Пүрэвийн Нямсүрэн Сайхан сум/116-р тойрог/

Пүрэвсүрэнгийн Дамба Рашаант сум/117-р тойрог/

Жанчивдоржийн Жамбалдорж Сайхан сум /118-р тойрог/

Дамдинсүрэнгийн Цэен-Ойдов Тэшиг сум /119-р тойрог/

Навааны Отгон Хангал сум /120-р тойрог/

Баярын Норжин Сэлэнгэ сум /121-р тойрог/

Самбуудашийн Банзрагч Хишиг-Өндөр сум /122-р тойрог/

Гэлэг-Очирын Динаажав Хутаг-Өндөр сум /123-р тойрог/

Зундуй Дашцэдэн Бүрэгхангай сум /124-р тойрог/

Баадайн Пүрэвдорж Өлзийт тосгон /125-р тойрог/

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.