байгальд ээлтэй буюу цэвэр технологи ашиглан дулаан үйлдвэрлэж сургууль цэцэрлэгийн халаалтыг шийдвэрлэх туршилтын төслийг хэрэгжүүлж Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 11-р цэцэрлэгт шинэ халаалтын системийг ажиллуулж эхэллээ. Цахилгаан болон нарны эрчим хүчээр хослон халж, гадна агаарыг дулаан болгож хувиргах энэхүү технологи нь агаар хөрсний бохирдлыг бууруулах, дулаан хангамжийг сайжруулж, Эдийн засгийн хэмнэлт гаргах ач холбогдолтой. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр цэцэрлэг сургууль, алслагдсан багийн гэр хорооллын дулаан хангамжийг уг технологиор шийдвэрлэх боломжтой ажээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкний буцалтгүй тусламжаар 2 сая хүртлэх долларын дэмжлэг авч энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга С.Батжаргал ярьж байлаа. Heat pump буюу энэхүү дулааны насос нь БНХАУ-ын Hisense брендийн насос бөгөөд Монгол дахь албан ёсны дистрибьютер Улаанбаатар хотын “Эм жи ай эм” ХХК хариуцан ажиллуулж байгаа юм. Мэдээллийн төв
