1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргажээ. Энэ өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит VIII хуралдаанаас шийдвэрлэсэн билээ. Ийнгээд 2017 оноос эхлэн энэхүү өдрийг Эрдэнэтчүүд энэ жил 5 дахь удаа тэмдэглэх гэж байна. Эрдэнэт хотын болон анхдагч илгээлтийн эздийн өдөр, Эрдэнэт хотын 45 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Орхон аймгийн ахмад багш, эмч нарын төлөөлөлд “Эрдэнэт хотын 45 жилийн ойн медаль” гардуулан өглөө.  XX зууны 70-аад оны дунд үед эх орны өнцөг булан бүрээс илгээлт өвөртлөн ирсэн залуу гэр бүлийн хүүхэд багачуудыг эрдэмд сургах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж явсан эдгээр ахмадуудад шагналыг нь Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж,  ХШҮДАХ-ын дарга М.Жанболат, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр нар гардуулан өглөө. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.