Улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөлд төрийн дээд одон гардууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-оор С.Наран-Очир, Ц.Цаариймаа, Л.Энхцэцэг, Л.Дэжидмаа нарт, “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан Л.Баярсайхан, Ч.Цогтоо, Н.Рэгзээ, С.Пунцагдулам нарт халуун баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
