Дамдины Цогтбаатар гишүүний санаачилж буй Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан, Брайль үсэг бүхий (тэргэнцэртэй иргэд ч гараараа хүрэх түвшинд байрлах) хаягжилт хийх уриалгыг НББХ-ны дарга М.Оюунчимэг бүрэн дэмжиж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах /2021-12-03/ энэ өдөр нэгдэж байна. Төсөв мөнгөний илүү зардалгүй, гэхдээ хүний эрхийг дээдэлсэн энгийн мэт боловч маш чухал энэ өөрчлөлтийг хамтдаа эхлүүлж төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд давалгаалан нэгдэхийг УРИАЛЖ бна. Хандлагаа өөрчлөх, сэтгэл гаргах.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.