МАН-ын 30 дахь их хурлаар МУ-ын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, технологийн хөгжлийн эрин үед дэлхийн дэвшилтэт ололтыг угтаж, шинжлэх ухаан, инноваци, техник технологи, боловсролын салбарыг үсрэнгүй хөгжүүлж, хөрвөх чадвараа сайжруулах ёстойг онцлон, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг дээдлэн, шударга ёсыг тогтоон, авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлэхийг чухалчлан ярилцаж байна.Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр МУ-ын хилийн боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Эрчим хүчний эх үүсвэр 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэх их ажил өрнөж байна. “УБТЗ” ХНН-ийн Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хос төмөр зам барьж хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлнэ.Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барих юм. МАН-ын Их хурлын төлөөлөгчид, журмын нөхөддөө амжилт хүсье.
