"Тэмбүү өвчнийг устгая" аяны хүрээнд хийгдэж буй "Коронавируст халдвар (covid-19)-ын цар тахлын үед БЗДХ, ХДХВ,ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх" нөлөөллийн уулзалтыг нээж үг хэллээ. Чимээгүй тахал болсон ДОХ, тэмбүү, заг хүйтэн зэрэг бэлгийн замын халдварт өвчлөл нь улсын хэмжээнд өндөр байна. Тиймээс таслан зогсоож, урьдчилан сэргийлэхэд НББХ-ны зүгээс дэмжиж хамтран ажиллаж байна.
