Иргэд сонгогчид маань удаа дараагийн сонгуульд МАН-д итгэл хүлээлгэж төрийн жолоо атгуулсаныг бид өндөр хариуцлага гэж үзэж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь судалж, бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөгжлийн төлөөх томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас гадна иргэд нийгэмд эрүүл, аюулгүйгээр ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх, амгалан тайван амьдрахын үндэс суурь нь юу юм бэ гэдгийг тал бүрээс нь судалж үзлээ. Сүүлийн есөн сар орчмын хугацаанд мэргэжлийн хуульч, судлаачидтай хамтран олон талт судалгааг хийсэн.МАН-ын шат шатны сонгуульд ард түмэндээ амалсан хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, дундаж давхарга бүхий нийгмийг бий болгоход тулгарч буй гол саад бэрхшээл бол авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил гэдэг нь дээрх судалгаануудаас харагдаж байна.Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой байх болно. Их хурлын төлөөлөгчдийн дунд бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.МАН хүний эрхийг хамгаалах, эрх зүйн орчны сайжруулах чиглэлээр судалгаа хийж, бодлогын зөвлөмж өгдөг Тинк танк байгууллага болох Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн байгууллаа. Иргэд та бүхэн маань хүний эрхтэй холбоотой асуудал, авилгал, албан тушаалтны гэмт хэргийн эсрэг бидэнтэй хамтран ажиллаарай.
