Орхон суманд ажиллах үеэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.Сургуулийн өмнөх боловсрол олгоход тус цэцэрлэгийн 18 багш, ажилтан баг болон хичээн ажиллаж байна.1958 онд нэг айлын орон сууцанд 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан цэцэрлэг одоо 75 хүүхэд хүлээн авах боломжтой болж өргөжин өнөөдрийн байдлаар 90 хүүхэд бүртгэлтэй байна.Сумын статистикийн мэдээгээр цэцэрлэгийн насны 179 хүүхдийн бүртгэлтэй байдаг үүний 90 хүүхэд цэцэрлэгийн өдрийн бүлгийн сургалтанд, малчдын 15 хүүхэд явуулын багшийн сургалтанд, Хөтөлийн цэцэрлэгт 17 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг. Сумын хэмжээнд нийт хүүхдийн 70 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм.Энэ хичээлийн жилд хүүхэд бүр эрүүл тохилог орчинд, тоглох явцдаа хөгжих боломжийг бүрдүүлэхийг тус хамт олон зорилго болгон, сургуулийн өмнөх боловсролын сургалтыг сайжруулах хөтөлбөрт тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна. Орхон сумын 1-р цэцэрлэгийн хамт олонд улам их амжилт хүсье.
