САНТ СУМЫН ЭМНЭЛЭГТ ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТ, КОМПЬЮТЕР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨСэлэнгэ аймгийн газар тариалан эрхэлдэг сумдын нэг Сантын Эрүүл мэндийн төвд ажиллаж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, компьютерийг нь хүлээлгэн өглөө. Сант сум 2180 хүн амтай, үүнээс сумын төвд 1312, хөдөө 869 иргэн ажиллаж амьдарч байна. Эрүүл мэндийн төвд нэг их эмч, долоон сувилагч ажиллаж эхийн эдэгдэлгүй, эрүүл мэндий үйлчилгээгээ үзүүлж байна. Сумын эмнэлгийн хэмжээнд ганцхан компьютертэй байсан нь ажилд хүндрэл учруулдаг байж. Харин одоо амьсгалын дутагдалд орсон иргэнд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаар үйлчилж, гурван шинэ компьютертэй болсноор ажил үүргээ шуурхай гүйцэтгэхэд нь дөхөм боллоо. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.