Сэлэнгэ аймгийн сумдад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, компьютер хүлээлгэн өгөх ажил үргэлжилсээр байна.Сайхан сумын Эрүүл мэндийн төвд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, компьютер хүлээлгэн өгөөд сумын Удирдлагуудтай уулзаж хөгжлийн төлөвлөгөөтэй нь танилцлаа. Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй дэд бүтэц, үндэсний эрүүл хүнс, үйлдвэрлэлтээрээ аймаг болон улсдаа тэргүүлэх зорилготой хамт олон бүтээлч ажил төлөвлөж, хийх хүсэл тэмүүлэлтэй байгаад талархаж, амжилт хүсье.Сайхан сумын Эрүүл мэндийн төв болон 1-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.Сум дундын эмнэлэг 50 ортой, 10 их эмч, 37 тусгай мэргэжилтэн,10 асрагч болон туслах ажилтан нийт 65 хүн иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа юм байна.9200 гаруй хүн амтай Сайхан суманд Төрийн өмчийн дөрвөн цэцэрлэгт үндсэн болон гэр цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын хамралт 97 хувьд хүрсэн нь сайшаалтай. Та бүхэнд улам их амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.