20-н жилийн өмнө 2001 оны 11-р сарын 21-ны энэ өдөр “Ачлалтрейд” ХХК нь Монголдоо АНХНЫ хувийн “АЧЛАЛ ИХ ДЭЛГҮҮР”-ийн барилгын бүтээн байгуулалтыг барьж ашиглалтад оруулан "АЧЛАЛ" ИХ ДЭЛГҮҮР иргэд үйлчлүүлэгчиддээ ҮҮДЭЭ НЭЭЖ байсан түүхэн өдөр. “Ачлал Их Дэлгүүр”байгуулагдсанаас хойш 20 жилийн турш худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр уйгагүй хөдөлмөрлөж, ар гэр амьдрал ахуйгаа 🇲🇳төрөөс ажлын байр гэхгүйгээр зохицуулан, улмаар өөрөөсөө гадна олон олон ажлын байрыг бий болгож олон жил 🎒👔👗👠💼🧢🥾👘💍👛👑🧶🧣худалдаа үйлчилгээ тогтвортой эрхлэн явуулж туршлагажсан БИЗНЕС ЭРХЛЭГЧИД та бүхэн маань ард иргэдээ өргөн хэрэглээний бараагаар хангаж, эрэлт нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд сонголттой үйлчилгээтэй байлгахад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг гэдгийг онцлон тэмдэглэе.ХУДАЛДААНЫ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭН хамтран ажилладаг бизнес эрхлэгч ХАРИЛЦАГЧИДДАА “Ачлал их дэлгүүр” үүдээ нээсэн түүхэн өдрийн баярын мэндийг хүргэж, цаашдын ажил үйлс нь дэлгэрч байхыг хүсэн ерөөе.“Ачлалтрейд” ХХК нь худалдаа, үйлчилгээний бизнесийн төрлөө өргөтгөж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголынхоо эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН БАЯЛАГ” уриан дор 2010 оноос эхлэн Япон Улсын эмнэлгийн стандартыг хангах “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төсөл санаачлан хэрэгжүүлж байна. Төслийн эхний хэсэг “Оношлогоо эмчилгээний төв” 120 ортой эмнэлгийн барилгаа барьж дуусгаснаас хойш хоёр жилийн хугацаанд тус эмнэлгийн барилгад Эрүүл мэндийн тусламж үйл үйлчилгээ явуулахаар хамтран ажиллах ЭМэндийн салбарын мэргэжлийн баг хамт олонтой мэдээлэл саналаа солилцож ажиллаж байлаа. “Дөрөвдүгээр эмнэлэг ” төслийг санаачлагч эмч, мэргэжилтэн залуучуудтай 2021 оноос хамтран ажилласанаар #Дөрөвдүгээр_эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэлээ хийж үүдээ нээх нөхцлөө бүрдүүлчихээд байгаа нь “Ачлал их дэлгүүр”-ийнхээ 20-н жилийн ойн босгон дээр “Ачлалтрейд” ХХК-ийн хамт олон бид Эрүүл мэндийн салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалтыг босгож #Дөрөвдүгээр_эмнэлэг” төслийг хэрэгжүүлэгч эмч мэрэгжилтэн залуучуудын багийнхантай Монголчуудаа эрүүл урт наслуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах бодит нөхцлийг бүрдүүлсэн нь бидний бас нэгэн сайхан амжилт юм. Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.