2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Лаборатори 8-р сургуулийг 320 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх барилгын ажил эхэлнэ. Барилга 2023 онд бүрэн ашиглалтад орно.
Уг ажилд нийтдээ 7.4 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2022 онд 2 тэрбум төгрөг нь батлагдлаа.
8 дугаар сургууль нь 1975 онд ашиглалтад орсон.
2021-2022 оны хичээлийн жилд хичээллэх зориулалтын 17 танхимтай тус сургуульд, 37 бүлгийн 1420 сурагч хичээллэж, бүлэг дүүргэлт бага ангид 46, дунд ахлах ангид 38 байна.
Өөрийн үндсэн хичээллэх анги, танхимгүй 3 бүлэг 3-р ээлжинд хичээллэх нөхцөл бий болсон.
Хичээлийн бус цагаар сурагчдыг хөгжүүлэх нэмэлт хичээл явуулахад зориулансургуулийн коридорын хэсгүүдийг битүүлэн анги танхим, болгон ашиглаж байна.
