УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж байна.Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар болсон цаг үед маш чухал эрх зүйн зохицуулалт юм. Хуулийн төсөлд: Эрчим хүч, дулаан, газар, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэх
Үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хөнгөлөлттэй зээл олгох
Бүх төрлийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг цөөнгүй бодлогын асуудлыг тусгахаар ажлын хэсэг ажиллаж байгаад баяртай байна.
