Энэ оны хөрөнгө оруулалтын чиглэлээр Тээвэр ложистикийн төвд төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Зүтгүүрийн депогийн цахилгаан байгууламжийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх, Засварын газарт зургаан авто техникийн гараж барих аж. Эдгээр ажлыг “Монхорус”,”Эрин гүрэн” компани гүйцэтгэж байна. Гражууд барьснаар өвлийн улиралд авто ачигчдад засвар үйлчилгээ хийх, хадгалах нөхцөл бүрдэнэ. Уг ажлуудыг хүйтний эрч чангарахаас өмнө чанартай хийж гүйцэтгэхэд Барилга байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтэс хяналт тавин ажиллаж байна. Мөн Тээвэр ложистикийн төвийн агуулахуудад жилийн эцсийн тооллого хийв.
