АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Майкл Клечески болон албаны төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Ноён Элчин сайд болон албаны хүмүүст Монгол Улсын Боловсролын салбарын багц хуулийн талаар мэдээлэл өгч, салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.Монголын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, оюутан залуусыг чадавхжуулж мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллах ямар боломж байгаа талаар ярилцлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай болохыг тогтоосон билээ. “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөр, “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” зэрэг арга хэмжээний үр дүнд хоёр улсын хамтын ажиллагааны үр өгөөж орон нутагт хүрч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан.Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч, хоёр улс хамтран мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Олон жилийн найрсаг дипломат харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Монгол улсынхаа нийт ард иргэдийн өмнөөс болон хувиасаа Элчин сайд, эрхэмсэг ноён Майкл Клеческид талархал илэрхийллээ.
