Бид эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сүүлийн 4-5 жилд 2 дахин нэмсэн. Энэ салбарт мөнгө дутагдсанаас болж ийм байдал үүссэн юм биш. Харин засаглалын хямрал, сайн менежмент, боловсон хүчний асуудал үнэхээр дутагдаж байна. Төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг 2 дахин нэмсэн. Гэтэл энэ мөнгө эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж оруулж ирдэг хэдхэн компанийг угжиж ирсэн нь тодорхой харагдаж байна. Хүнд болон эмч нарын цалин, нийгмийн асуудалд дээрх санхүүжилтийг зарцуулах ёстой. Бид 2022 оны улсын төсөвт эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 87 тэрбум төгрөг тусгууллаа. УИХ-ын НББХ-ноос энэ талаар 05 дугаар тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.