Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй үйлчилгээний цехийн Тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсэгт 2020-2021 оны хөрөнгө оруулалтаар PAROS. HS20 маркийн хими цэвэрлэгээний машин, MONITER маркийн уурын модел загварын индүү, XGQ-15F маркийн усан угаалгын машинаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Одоо усан угаалгын машины суурилуулалтын ажил ид явагдаж байна. Тус хэсэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл ийнхүү хийгдсэнээр уурхайчдын ажлын хувцас цэвэрлэгээний чанар эрс сайжирна гэж мастер Ү.Дашдаваа ярилаа. 

     Аж ахуй үйлчилгээний цехийн Тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсэг нь үйлдвэрийн газрын нийт бүтцийн нэгжийн ажилтнуудын ХАБ-ын тусгай хувцас, хэрэглэлийг усан угаалга болон хими цэвэрлэгээгээр цэвэрлэж, индүүдэх, оёж сэргээн засварлах үйлчилгээ үзүүлдэг. Оны эхний есөн сарын байдлаар 21 мянган кг хувцас угааж, 34 мянган кг хувцас, хэрэглэл химийн аргаар цэвэрлэж, 5300 оёдол засварын үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.