ХХААЯ-наас өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн ажлын талаар 21 аймгийн удирдлагууд ХХААГ-ын дарга нарын хамтаар цахим хуралдаан зохион байгууллаа. Булган аймгийн Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд ЗГ-ын Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт , хаваржилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 2021 оны 221 дүгээр тогтоол , Монгол улсын шадар сайд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 01 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын “ Мал аж ахуйн 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах нэгдсэн арга хэмжээний А/215 дугаар захирамжийг ханган ажилласан байна.2021-2022 онд 16 сум, 1 тосгон 74 багийн 9,6 мянган малчин, мал бүхий өрхөд урьдчилсан байдлаар 3,6 сая толгой мал өвөлжихөөр байна.Төллөвөл зохих хээлтэгчийн 89,0 хувь буюу 1306,5 мянган толгой эх мал төллөж, гарсан төлийн 99,5 хувь буюу 1296,5 мянган төл бойжиж байна.
