Монгол улсын “Алсын хараа” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төврүү төрийн байгууллагуудаа уриалан Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албыг шилжүүлж өнөөдөр үйл ажиллагааг нь нээлээ.Чингэлтэй дүүрэг нь 89,9 га газар нутагтай, төвийн 6 хороо, гэр хорооллын 13 хороотой, жилд 15000 орчим иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн ажиллаж байна.Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн төр захиргааны IV дүгээр байранд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байсан бол өнөөдөр шинэ тохилог байранд үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх боломжтой болсон байна.Үйлчилгээг иргэдэд ойртуулах, хотын төвлөрлийг сааруулах-Чингэлтэй дүүргийн алслагдсан хороодын иргэд төв рүү орж үйлчлүүлдэг байсан бол одоо заавал төврүү орох шаардлагагүй, төвөөс алслагдмал суурьшин амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг үр дүнтэй, ил тод, чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэгдэн хэрэгжиж буй ажлыг дэмжин байрны асуудлыг шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, НИТХ-ийн төлөөлөгчид, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ынхандаа талархал илэрхийлье.Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албан хаагчдын ажиллах нөхцөл, иргэдийн үйлчилгээ хүртэх чанарыг сайжруулах талаар онцгой анхаарч Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албадын ажлын байрыг нэг стандартад оруулж, шинэчлэн тохижуулаад байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.