“ Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн дагуу улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт , орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай хуваарийн дагуу танилцаж , 2022 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлуудын саналыг иргэдээс эрэмблэн авч байгаа юм. Баян-Агт сумын хувьд 3500 гаруй хүн амтай хүн амын дийлэнх нь мал аж ахуй эрхлэн аж төрдөг. Сумын хувьд /Ковид -19 / коронавирусын халдвар өнгөрөгч 8 сараас идэвхижсэн эмнэлэгийн салбарт эмч ,сувилагч дутагдалтай байгаа зэргээ аймгийн удирдлагууд эрүүл мэндийн газарт уламжилж , түр хугацаагаар эмч ажиллуулах , мөн нэн шаардлагатай байгаа эмнэлэгийн мониторингийн аппаратыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.