Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг цахим суурьтай болгож, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих үйл явцыг цахимжуулах төсөл хэрэгжээд байна. Тухайлбал алслагдсан сум дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын тайлангаа цахимаар илгээж санхүүжилтэд цаг алдалгүй хамрагдах , иргэддээ эмнэлэгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлгүүдэд 50 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг компьютер, техник хэрэгсэлийг өнөөдөр гардуулан өглөө.
