Монгол улсад орчин цагийн худалдаа, нийтийн хоол, хоршооны салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт ажилтан ажиллагсад, салбарын хөгжилд хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн ахмадууд Та бүхэндээ ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.Салбарын ажилтан ажиллагсад та бүхэнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн хурдтай хөл нийлүүлж, тасралтгүй суралцан, хүнсний аюулгүй байдлыг хангаж, монгол хүнийг эрүүл байлгах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ
