БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди “Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслолд өөрийн биеэр биечлэн оролцсон билээ. Шилдэг төв байгуулах төслийн хүрээнд БНЭУ-аас 20 сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтэд барилга, техник технологийн зардал багтсан юм. Энэтхэгийн элчин сайдын яамнаас тус сургуулийн боловсон хүчний мэргэжил дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажилласны үр дүнд сүүлийн гурван жилд БНЭУ-ын Засгийн газрын Indian Technical & Economic Cooperation Programme (ITEC), Centre for Space Science and Technology Education in Asia and the Pacific (CSSTEAP)-ын хөтөлбөрүүдийн хүрээнд 20 гаруй багш БНЭУ-д 2-9 сарын хугацаагаар мэргэжил дээшлүүлсэн байна. Элчин сайд М.П.Сингх төслийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье.+3
4You, Онон Төртогтох and 2 others